Шууд Chart

ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга алтан медаль хүртлээ

2019-11-18 10:24:10

Казахстаны Тарас хотноо болж буй Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээний 57 кг-д ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга алтан медаль хүртлээ.

Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д. Кунаевын нэрэмжит энэхүү тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр ОУХМ Т.Түвшинтулга, 2019 оны 23 хүртэлх насны ДАШТ-д манай ОУХМ З.Занабазарыг ялж улмаар мөнгөн медаль хүртсэн эзэн орны Адлан Аскаровыг 6:1-ээр ялж аваргаар тодорсон байна. Тэрбээр тус тэмцээнд аваргалсан дөрөв дэх тамирчин болж байгаа бөгөөд өмнө нь гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин Г.Мандахнаран 2014, ОУХМ О.Үйтүмэн нар 2014, 2018 онд түрүүлж байв.

Бямба гарагт болсон хагас шигшээ /2019.11.16/-гийн 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, Казахстаны Мейрижан Ашировт, 86 кг- д ОУХМ Г.Ганхуяг Европын наадам болон Европын аварга ОХУ-ын Даурен Куруглиевт ялагдснаар өнөөдөр хүрэл медалийн төлөө 65 кг-д Б.Батмагнай, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн нар дагаж барилдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга алтан медаль хүртлээ  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
d [127.0.0.xxx] 2019-11-18 16:02
bichleg bna uu

Бидэнтэй нэгдээрэй