Шууд Chart

"Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн систем" нэвтрүүлэх ажил эхэллээ

2019-11-18 17:50:09

Мал эмнэлгийн ерөнхий газар, Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газар хамтран 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн системийн программын сургалт зохион байгууллаа. 

Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем нэвтрүүлэх сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга С.Насанбат, МЭЕГ-ын мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг, МЭГ-ын дарга Б.Нямдорж, МУХД төслийн орон нутгийн зохицуулагч Б.Бат-Эрдэнэ нар оролцсон юм. Европын холбооны санхүүжилтээр Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ, АҮХБ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр нийлүүлэгдсэн мал эмнэлгийн цахим гэрчилгээний 12ширхэг тоног төхөөрөмж, малын эмийн үлдэгдлийг илрүүлэх 2ширхэг багажийг МЭГ, сумдын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд гардуулан өгч, малын эмч, мэргэжилтнүүдэд мал эмнэлгийн чиглэлээр хийж гүйцэтгэж байгаа ажил, ач холбогдлыг малчдад сайтар ойлгуулан, уг системийг нэвтрүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллахыг үүрэг болголоо.

Энэхүү системийг бүрэн нэвтрүүлснээр мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах, гоц халдварт өвчин дамжих эрсдэлийг багасгах, малын хулгайтай тэмцэх, мал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, мал эмнэлгийн арга хэмжээг технологийн хугацаанд гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих боломжтой болох юм.

SECIM төслийн хүрээнд МЭЕГ, МХЕГ, МЭГ-тай хамтран “Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн систем”-ийн сургалтыг 6 аймгийн 16 махны үйлдвэрийн 25 төлөөллийг хамруулсан сургалтыг зохион байгуулж, энэхүү системийг үйлдвэрийн түвшинд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

 


"Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн систем" нэвтрүүлэх ажил эхэллээ  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй