Шууд Chart

Үндэсний супер лиг эхэллээ

2019-11-19 11:30:38

Монголын сагсан бөмбөг сонирхогч, үзэгч , хөгжөөн дэмжигчдийн хүлээлт дуусч, өчигдөр Үндэсний супер лигийн “Тэргүүн хэсэг”-ийн нээлтийн тоглолт МҮЭСТ-д эхэллээ.

Нээлтийн тоглолт өмнөх улирлын дэд аваргууд болох “Ховд Шонхорууд” болон хүрэл медалийн эзэд болсон “Өвөрхангай Тэнүүн Өлзий” багын тоглолтоор нээв.

Дараа нь сүүлийн гурван жил супер лигт босоо байгаа аваргууд “Архангай Алтан Дорнодын Дайчид” баг болон өнгөрсөн улирлын шилдэг дөрөвт үлдсэн “Сүхбаатар Дарьганга Альянс Тех” багын тоглолтоор үргэлжилсэн юм.

Энэ жилийн Үндэсний Супер Лигийн “Тэргүүн Хэсэг”-т:

  1. Архангай Алтан Дорнодын Дайчид
  2. Ховд Шонхорууд
  3. Сүхбаатар Дарьганга Альянс-Тех
  4. Өвөрхангай Тэнүүн-Өлзий
  5. Дархан Гарьд 6. Баянхонгор
  6. Улаанбаатар
  7. Багануур гэсэн шилдэг найман багын хооронд болно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний супер лиг эхэллээ  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй