Шууд Chart

Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

2019-11-19 14:13:52

Засгийн газрын хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч нэр бүхий 22 аж ахуйн нэгж ирэх онд 30 хоногийн хэрэглээний нөөц бүрдүүлэх үүрэг хүлээлээ. Нөөцийн хэмжээг шатахуун импортын хувь хэмжээ, нэр төрөлд үндэслэн нийт 133 мянган тонн болгон шинэчлэн тогтоов.

2019 онд 26 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000 тонн, АИ-92 автобензин 35500, дизелийн түлш 71750, ТС-1 онгоцны түлш 3500 тонны нөөцтэй байх үүрэг хүлээсэн. Засгийн газрын тогтоолын дагуу нийт нөөцийг  116550 тонноос доошгүй хэмжээнд барьж байна.

2018 оны 08 дугаар сараас 2019 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд аж ахуйн нэгжүүд нэг сая 600 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

 


Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй