Шууд Chart

Увс аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа

2019-11-19 15:15:22

Увс аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2019 онд гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, сахилга, ёс зүйн зөрчилгүй хамт олон болох, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулж, нийгмийн асуудлыг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн ажлаа 95.5 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлэн ажиллажээ.

Онцгой байдлын газраас 2019 онд аймгийн Засаг даргын нөөцөд 389.0 сая төгрөг, гамшгийн эрсдэлийг бууруулах санд 260.0 сая төгрөгийг батлуулсан байна. Мөн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулахад орон нутгаас 40 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Онцгой байдлын байгууллагын усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх орчин нөхцлийг бүрдүүлэх, ард иргэдэд усын ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох боломж бүрдүүлэх зорилгоор алба хаагчид Хяргас нуурын дэргэд Баруун бүсийн Онцгой байдлын газруудын “Усны сургалт, хяналт, дадлагын төв”-ийг дотоод нөөц бололцоогоо ашиглан 70 гаруй сая төгрөгийн өртгөөр байгуулсан байна. Хяргас нуурыг зорин 30-40 мянган гадаад, дотоодын зочид жуулчид ирдэг байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтэс, Цагдаагийн газраас төрийн захиргааны байгууллагуудын дунд зарласан “Гэмт хэрэг, зөрчилгүй тэргүүний байгууллага” шалгаруулах болзолт уралдаанд нийт 23 агентлаг оролцсоноос Онцгой байдлын газрын хамт олон  төрийн байгууллагуудыг манлайлан “Гэмт хэрэг, зөрчилгүй тэргүүний байгууллага”-аар шалгарсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Увс аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа  
Үзсэн: 97 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй