Шууд Chart

Энэ сарын 26, 27-нд бүх нийтээрээ амарна

2019-11-19 15:38:07

Ирэх долоо хоногт буюу 11-р сарын 26, 27-ний өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байна. Учир нь энэ сарын 26-нд Улс тунхагласны баяр, 27-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм.

Эдгээр өдрүүдэд бүх нийтээрээ амрахаас гадна автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг. 


Энэ сарын 26, 27-нд бүх нийтээрээ амарна  
Үзсэн: 1960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй