Шууд Chart

ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотын удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллаж байна

2019-11-19 17:17:37

ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотын дарга С.В.Серебренников, хэвлэл мэдээллийн албаны дарга Светлана Мавлюкеева нар өнөөдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн Мэдээлэл технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ нартай уулзалт хийв.

2019 оны гуравдугаар сараас эхлэлтэй Дархан-Уул аймаг, Братск хотын хамтын харилцаа богино хугацаанд өргөжиж хотуудын хооронд хоёр дахь удаагийн албан ёсны уулзалт өнгөрсөн есдүгээр сард болж Дархан-Братск хамтарсан үзэсгэлэн худалдаа, бизнес уулзалт”-ыг зохион явуулжээ. Энэ удаад тус хотын удирдлагууд, бизнес эрхлэгчид, урлаг соёлын ажилтнууд Дархан-Уул аймагт хүрэлцэн ирсэн юм.

Уулзалтаар үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат "Цаашид хотуудын харилцааг улам өргөжүүлэх хүрээнд ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотоос “Торговый дом” худалдааны төвийг Дархан хотод байгуулах, “Дархан” нэрийн бараа бүтээгдэхүүнийг Братск хотод нэвтрүүлэхэд бизнесийн таатай нөхцөлийг бий болгох, аялал жуулчлалын компаниудтай холбож, харилцааг нь эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүүхэд, залуучуудын солилцоо, хамтарсан тэмцээн, уралдаан, харилцан танилцах аяллыг зохион байгуулж, боловсрол, соёлын харилцааг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зэргээр хэд хэдэн санал дэвшүүлсэн.

Мөн Братск хотын талаас дэвшүүлсэн аливаа саналыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд өнгөрсөн удаад хийгдсэн үзэсгэлэн худалдааг Дархан хотын иргэд талархалтайгаар хүлээн авсан бөгөөд дахин хэзээ ирэх талаар хүлээлттэй болсон таатай мэдээг дуулгасан юм. Тус хотын удирдлагууд аймгийн удирдлагуудтай уулзалт хийснээр дараагаар "Дархан нэхий", "Эко ноос", "Мийтфүүдс", "Дарханд үйлдвэрлэв" дэлгүүр, "Бид бүтээнэ" мод боловсруулах үйлдвэрүүдтэй танилцсан юм.

Маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-нд хоёр хотын бизнес эрхлэгчид, хотын удирдлагууд хамтдаа уулзалт хийх бөгөөд 15:00 цагт "Залуучууд" театрын уран бүтээлчид тус хотын уран бүтээлчид хамтарсан "Найрамдал дружба" тоглолтыг үнэ төлбөргүйгээр аймгийн "Залуучууд" театрын их танхимд тоглолт хийх ажээ. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотын удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллаж байна  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй