Шууд Chart

Иргэдийн оролцоотойгоор гудамж тохижуулжээ

2019-11-22 13:27:48

“Гүүд Нэйборс” ОУТББ-ын Дархан-Уул аймаг дахь салбар болох "Мангирт" орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь орон нутагт чиглэсэн олон олон хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Тус хөтөлбөрүүдийн нэг хэсэг болох орон нутгийн иргэдийг чадавхжуулах, орон нутгийн иргэдийн санал санаачилгаар, орон нутгийн хөгжилд тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор "Мангирт" ОНХХ нь дэргэдээ 12 гишүүнээс бүрдсэн Дархан Найрамдал хэмээх Орон нутгийн хөгжлийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.

Тус Дархан Найрамдал ОНХЗ-ийн гишүүд нь энэ жилийн хүрээнд Мангирт ОНХХ-ийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр хэрэгжиж буй бүс нутгийн алслагдмал гудамжийг сонгон, тус гудамжны айл өрхийн ариун цэвэр, аюулгүй байдал, орчин байдлыг сайжруулах, амьдрах орчинг сайжруулснаар тэднийг урамшуулах, сайн дурын оролцоо хандлагыг нь нэмэгдүүлэх зорилгоор 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн нийт 320 метрийн урттай 15 дугаар гудамжны орчныг сайжрууллаа.

Тус ажлын хүрээнд гудамжны замыг тэгшлэн хайрга дэвсэж, айл бүрийн хашаа, хаалгыг жигд өнгөөр будаж, нийт 10 айлын хашаанд хогийн машин гаднаас нь хогийг нь авах боломжтойгоор хашаанд нь хогийн сав хийж өгсөн байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

 


Иргэдийн оролцоотойгоор гудамж тохижуулжээ   
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй