Шууд Chart

Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг боллоо

2019-11-22 15:14:06

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд зохион байгуулсан бөгөөд нийт 20 өмгөөлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн 13 зөвлөөч оюутнууд хууль, эрх зүйн чиглэлээр 433 иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.


Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг боллоо  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй