Шууд Chart

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал"-ыг хурлаар хэлэлцлээ

2019-11-22 16:45:09

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын ээлжит XXVIII хуралдаанаар хэлэлцүүлэн “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг дэмжих тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг баталсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталж, шийдвэрлэсний дагуу Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар өнөөдөр хэлэлцүүллээ.

Цаашид “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусган Барилга, хот байгуулалтын яамны сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ гэж нийслэлийн Хот байгууалалт, хөгжлийн газраас мэдээллээ.


“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал"-ыг хурлаар хэлэлцлээ  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй