Шууд Chart

Гавьяат тамирчин С.Батцэцэг хөдөлмөрийн баатар цолныхоо мялаалгыг хийлээ

2019-12-01 10:46:53

Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэгийн хөдөлмөрийн баатар цолны баяр өнгөрсөн баасан гарагт “One event hall” ресторанд боллоо.

Түүний энэхүү арга хэмжээнд төрөл төрөгсөдөөс нь гадна спорт, соёл урлагийн алдартнууд, зарим улс төрчид хүрэлцэн ирсэн байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд тус цолыг 2017 онд гардуулсан юм. Гэвч дараа дараагийн тэмцээнүүддээ шахагдсаар өдийг хүрчээ.

Энэ дашрамд С.Батцэцэгийн талаарх мэдээлэлийг уншигч танаа товч хүргэе. Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 11-нд Архангай аймгийн Хашаат суманд М.Соронзонболд, Д.Оюун-Эрдэнэ нарын таван хүүхдийн дөрөв дэх нь болон төржээ.

2008 онд Хашаат сумын дунд сургуулийг дүүргээд МУИС-ын Япон хэлний ангид элсэн сурч, 2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн байна.

2008 оноос "Замчин" клубт Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт бөх, Монгол Улсын гавьяат, гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн шавь болсон юм. Харин 2012 онд "Хилчин" спорт хороонд харьяалагдаж, З.Дүвчин, Т.Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтсан түүхтэй.

Амжилтаас нь дурдвал, өсвөр үеийн УАШТ-д 2005 онд, өсвөр үеийн Азийн АШТ 2007 онд Тайваны Тайчинд болоход мөнгөн медаль, залуучуудын УАШТ-д 2008 онд алт, залуучуудын Азийн АШТ 2008 онд Катарын нийслэл Доха хотод болоход мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-д 2009, 2010 онд алт, 2011 онд мөнгө, 2010 оны Азийн АШТ Энэтхэгийн Шинэ Дели хотод болоход мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү 2009 оноос ДАШТ-д хүч үзэж, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медиалаар энгэрээ гоёжээ.

Түүнчлэн 2012 оны Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртсэн ховорхон амжилтын эзэн юм.

Ийнхүү түүний цолны найрны үеэрх гэрэл зургийг уншигч танаа хүргэе.

 

 

 









































Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин С.Батцэцэг хөдөлмөрийн баатар цолныхоо мялаалгыг хийлээ  
Үзсэн: 5924 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй