Шууд Chart

ЭХЯ-ны хамт олон Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдлээ

2019-12-02 13:24:21

Дэлхийн 180 гаруй улс орон жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил "Ойлгоё хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө" уриан дор тус аян явагдаж байна. Энэхүү аянтай холбогдуулан Эрчим хүчний яамны ажилтан албан хаагчид "Цагаан туузтаны хөдөлгөөн" -д байгууллагаараа нэгдлээ.

“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г Монгол Улсад анх удаа 1998 оноос эхлэн ТББ-ын санаачлагаар зохион байгуулж ирсэн бөгөөд Жендерийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн, төрийн бус, олон улсын байгууллагуудыг идэвхийлэн санаачлан, тэмдэглэн өнгөрүүлж байна.


ЭХЯ-ны хамт олон Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдлээ  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй