Шууд Chart

Намиб улсын ерөнхийлөгчөөр Хаге Гейнгоб улиран сонгогдлоо

2019-12-03 09:00:00

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Намиб улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа. Тус улсын ерөнхийлөгчөөр Хаге Гейнгоб улиран сонгогджээ. Намиб улсад өнгөрсөн лхагва гарагт ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар тус улсын ерөнхийлөгчөөр 2014 онд анх сонгогдож байсан Хаге Гейнгоб дахин сонгогдоод байна.

Тэрээр 56.3 хувийн хувь буюу хамгийн өндөр саналыг авчээ. Гэхдээ ерөнхийлөгч Хаге Гейнгобыг дэмжигчдийн тоо өнгөрсөн дөрвөн жилийн дотор  буурчээ. Тэрээр 2014 оны оны сонгуулиар 86.7 хувийн саналыг авч байсан бол энэ жил 56.3 хувийн дэмжлэгийг авчээ. Хэдийгээр хоёр дахь удаагаа улиран сонгогдоод байгаа ч Хаге Гейнгобын нэр хүнд унаж байгаа нь Намиб улсад ажилгүйдлийн түвшин хэт өндөр байгаагаас гадна, тус улсын удирдагчид авилгал болон байгалийн ган гачгийн эсрэг дорвитой арга хэмжээг авч чадахгүй байгаатай холбоотой гэж шинжээчид онцолжээ. 

Гейнгобын СВАПО нам нь Намиб улсад чөлөөлөх хөдөлгөөнийг эхлүүлсэн гэдгээрээ алдартай төдийгүй 1990 оноос хойш тус улсын улс төрд ноёрхож байгаа юм. Энэ удаагийн сонгуулиар сөрөг хүчний нэр дэвшигчдээс хамгийн дээд тал нь 29 хувийн л саналыг авчээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Намиб улсын ерөнхийлөгчөөр Хаге Гейнгоб улиран сонгогдлоо  
Үзсэн: 113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй