Шууд Chart

Ерөнхийлөгч Трамп конгрессын сонсголд оролцохоос татгалзав

2019-12-03 10:00:00

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төдийгүй түүний өмгөөлөгч ч ирэх  4-ний өдөр Конгрессод болох импичментийн асуудлаарх шүүхийн анхны сонсголд оролцохгүй. Энэ тухай  Ерөнхийлөгч Трампын өмгөөлөгч Пэт  Чиполлоне  Конгрессын  төлөөлөгчдийн танхимын  шүүхийн асуудал  эрхэлсэн  хорооны  тэргүүн  Жерри  Надлерт  бичгээр мэдэгдсэн байна.

Тэрбээр  энэхүү албан мэдэгдэлдээ гэрчүүд тодорхойгүй байгаагийн дээр, хууль зүйн хороо нэмэлт сонсгол явуулж Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг шударгаар шүүх боломжоор  хангаж  өгөөгүй  байж энэ  сонсголдоо оролцохыг шаардаж  байгаа нь шударга бус гэж үзэж  буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн Ерөнхийлөгч Трамп  НАТО-гийн дээд уулзалтад оролцохоор  Лондонд  хүрэлцэн очсон байх үед  шүүх сонсгол явуулахаар товлолоо хэмээн Ардчилсан намынхныг буруутгасан байна. Гэхдээ Ерөнхийлөгч Трамп эсвэл түүний төлөөлөгчийн дараачийн  сонсголд оролцох  боломжийг өмгөөлөгч нь үгүйсгэсэнгүй. Өнгөрсөн 7 хоногийн эхээр төлөөлөгчдийн танхимын хууль зүйн хорооны тэргүүн   импичментийн  асуудлаарх сонсголыг 12 дугаар сарын 4-нд  товлоод байгаагаа  Цагаан ордны тэргүүнд бичгээр мэдэгдсэн юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Трамп конгрессын сонсголд оролцохоос татгалзав  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй