Шууд Chart

Иракийн Ерөнхий сайд огцорлоо

2019-12-03 09:00:00

Иракийн парламент Ерөнхий сайд Адиль Абдуль Махдигийн огцрох өргөдлийг ням гарагт хүлээн авч сайд нарын танхимын шинэ тэргүүнийг томилох хүсэлтийг  Ерөнхийлөгчид илгээсэн  байна.  Ерөнхий сайд  Абдуль Махди албан  тушаалаасаа огцрох өргөдөл гаргаж буйгаа өнгөрсөн  баасан гаригт мэдэгдсэн  юм.

Абдул Махди яг нэг жилийн өмнө Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа орсон. Тэрбээр улс орон даяар өргөн хүрээтэй шинэтгэл хийх амлалт  өгч гарч ирсэн боловч энэ амлалтдаа хүрч чадахгүй байсан учир олон нийт эсэргүүцэн  жагсах болсон. Жагсагчид  ажилгүйдлийн  түвшин өндөр байгааг,  авилга хээл  хахууль  цэцэглэсэн хэвээр  байгааг  эсэргүүцэн  жагсч байсан юм.

Иракийн ерөнхий сайд уг  нь сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж,  сайд нар нарын цалинг  50  хувь хүртэл  бууруулна гэсэн  олон амлалтууд   эсэргүүцлийн хөдөлгөөнийг  намжаах  зорилгоор авч байсан. Мөн  хөл  хорио тогтоож байсан ч  эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжааж  улс орны  байдлыг тогтворжуулж чадаагүй.  Түүгээр  ч зогсохгүй   жагсагчдын  эсрэг хүч хэрэглэж  40 гаруй хүн амь насаа алдахад хүргэсэн хэмээн буруутгагдаж ийнхүү  огцорлоо.

Түүний энэ шийдвэрийг өнгөрсөн  10 дугаар  сарын  1-нээс  эхлэн   авилга,  ажилгүйдлийг  эсэргүүцэн жагсагчид  талархан  хүлээн авч байгаагаа илэрхийлцгээж байлаа. гэхдээ  жагсагчид  ерөнхий сайд  албан тушаалаасаа огцорсон ч  тэд   тэмцлээ үргэлжлүүлэхээ  амлацгааж байна.  Тэд  улс  төрийн  системийг  бүхэлд  нь өөрчлөх  хүртэл  жагсан тэмцэхээ  илэрхийлж байна.  Түүнчлэн  шударга нээлттэй  сонгууль  явуулахыг,  авилгын  эсрэг  хороо байгуулахыг шаардаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иракийн Ерөнхий сайд огцорлоо  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй