Шууд Chart

Г.Ган-Эрдэнэ энэ сарын 15-нд Филиппиний боксчинтой тулалдана

2019-12-03 10:57:58

Сонирхогчдын боксын Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт “Жижиг Үүеэ” буюу Г.Ган-Эрдэнэ энэ сарын 15-нд Филиппиний боксчин, 26 настай Жерри Табаготой Генерал Сантос хотноо тулалдана. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Филиппиний Генерал Сантос хотноо мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа Филиппиний Пауло Перонатай хийж, зургаан раунд тулалдан, оноогоор ялсан билээ. Манай улсын тамирчин БНСУ-ын мэргэжлийн боксын промоутер Энди Кимтэй гэрээ байгуулсан бөгөөд “Heavy Hitters promotions”-д харьяалагдаж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ган-Эрдэнэ энэ сарын 15-нд Филиппиний боксчинтой тулалдана  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй