Шууд Chart

Манай таван бөх Улаан-Үдэд шигшээд шалгарлаа

2019-12-03 11:46:21

Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга Юрий Власкогийн дурсгалд зориулсан эрэгтэйчүүдийн 23 хүртэлх насны залуучуудын олон улсын тэмцээн ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд эхэллээ.

Тэмцээний эхний өдөр урьдчилсан болон хагас шигшээд барилдаанууд болов. Манай улсаас тус тэмцээнд “Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, МУБИС-ийн 30 гаруй тамирчин хүч үзэж байгаа бөгөөд таван тамирчин шигшээд шалгарч зургаан тамирчин маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тодруулбал, 70 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн, 79 кг-д Д.Батзул, 86 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин М.Цогтгэрэл, 92 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Билгүүн, 97 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Ч.Алтангэрэл алтан медалийн төлөө, 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Түмэнцогт, 65 кг-д МУБИС-ийн Ц.Дамдинпүрэв, 79 кг-д “Ирээдүйн одод”-ын Ц.Баярсайхан, 86 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Д.Оргилох, 92 кг-д “Хангай хүчтэн” клубийн тамирчин Б.Батзориг, 125 кг-д тус клубийн тамирчин С.Ган-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө барилдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай таван бөх Улаан-Үдэд шигшээд шалгарлаа  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй