Шууд Chart

“Алтан бүс”-ийн тэмцээн энэ сарын 21, 22-нд болно

2019-12-03 14:04:10

Олон улсын Монгол бөхийн “Алтан бүс”-ийн тэмцээн энэ сарын 21, 22-нд БНХАУ-ын ӨМӨЗО-нд болно.

Зургаа дахь удаагаа болох гэж буй уг тэмцээнд одоогоор Монгол Улсын харцага О.Хангай барилдах болсноо цахим хуудасдаа мэдэгдлээ.

Өнгөрсөн жилийн тэмцээнд манай улсаас Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага О.Хангай, Д.Анар тэргүүтэй бөхчүүд Өвөр Монголын хүчтэн нийлсэн 128 бөх хүч үзсэн юм.

Ийнхүү улсын харцага О.Хангай түрүүлж байсан билээ.

Уг тэмцээнийг Бээжингийн эрин зууны “Ажнай” олон улсын соёл жуулчлалын ХХК-ий захирал Тогтохбаатар 2014 оноос зохион байгуулж байгаа юм.

Тэрхүү анхны тэмцээнд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, 2015 онд улсын улсын арслан П.Бүрэнтөгс тэргүүлж, 2016 онд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж байлаа.

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан бүс”-ийн тэмцээн энэ сарын 21, 22-нд болно  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй