Шууд Chart

Алба хаагчид цэргийн тангараг өргөв

2019-12-03 15:47:51

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/362 дугаар тушаалаар шинээр томилогдсон офицер, ахлагч нарт цэргийн нийтлэг дүрэм, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, албаны ёс зүйн хэм хэмжээ, онцлогийг таниулан цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, ур чадвар, дадлага олгох “ЦХМ-19.3” сургалтыг Үндэсний аврах бригадад  зохион байгууллаа.

 Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон  37 алба хаагч хамрагдсан юм.

  Алба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 14 хоногийн хугацаанд суралцаж, өнөөдөр “Цэргийн тангараг”-аа өргөж, төгсөлтийн гэрчилгээгээ гардан авлаа.

  Тус ажиллагаанд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар  оролцож,  сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Алба хаагчид цэргийн тангараг өргөв  
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй