Шууд Chart

Яруу найрагч Т.Дарханхөвсгөлийн “Манант хот” номын нээлт болно

2019-12-03 16:34:12

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт сэтгүүлч, яруу найрагч Т.Дарханхөвсгөл “Манант хот” номынхоо нээлтийг энэ сарын 6-нд “Метро малл” их дэлгүүрийн гуравдугаар давхарт “Альфа” номын дэлгүүрт хийхээр болжээ.

Алаг адуут овогт Тэрбишийн Дарханхөвсгөл өмнө нь “Сэтгэлээс цааш...”, “Исгэлэн модод” шүлгийн түүврээ өмнө нь уншигчдадаа өргөн барьсан билээ.

“Манант хот” ном нь түүний богино өгүүллэгийн түүвэр бөгөөд “Миний анир” шүлгийн түүврээ хэвлүүлэхээр бэлтгээд байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Яруу найрагч Т.Дарханхөвсгөлийн “Манант хот” номын нээлт болно  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй