Шууд Chart

Дональд Трамп, Эммануэль Макрон нар хэвлэлийн хурал хийлээ

2019-12-04 13:31:00

Далан жилийн ойгоо тэмдэглэж байгаа НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хэвлэлийн хурал хийж, зарим маргаантай асуудлаар тайлбар хийснийг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна.  

НАТО-гийн талаар Францын Ерөнхийлөгчийн хэлж шүүмжилсэн үгийг Дональд Трамп “Зохисгүй, зүй бус яриа” гэж шүүмжилсэн байна. НАТО-гийн дээд хэмжээний хурлын өмнө Цагаан ордон төдийгүй НАТО-гийн Ерөнхий бичгийн дарга Цэргийн эвслийн нэгдсэн төсөв 130 тэрбум доллараар нэмэгдэж байгаа талаар мэдэгдсэн.

Гэвч Дональд Трамп мягмар гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр батлан хамгаалах зардалдаа Дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас багагүй хөрөнгө зарцуулахгүй байгаа гишүүн улсуудыг дахин шүүмжлээд, тэдгээр улсуудтай худалдааны үүднээс хандаж зохицуулж болох юм гэсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ үеэр өмнө нь хэлсэн үгээ хамгаалсан байна. Тэрбээр НАТО-гийн хурал болохоос өмнө “Сири дэх Туркийн ажиллаагаа, Америкийн талын байр суурьтай холбон НАТО тархины үхэлд орсон. Бидний үйл ажиллагаанд ямар ч зохицуулалт алга” гэж шүүмжилсэн юм.

Эммануэль Макрон энэ үгээ хамгаалахын хажуугаар Батлан хамгаалах зардалд ДНБ-ийнхээ 1.84 хувийг зарцуулдаг Франц улс үүнд өөрчлөлт хийх болно гэсэн байна.

Гэхдээ тэрбээр АНУ-ыг мөн Туркийн асуудлаар буруутган, хэрэв бид зөвхөн хөрөнгө санхүүгийн талаар яриад байх юм бол Туркийн талын ажиллагаа шиг энэ мэт нөхцөл байдлуудын талаар тодорхой хэлэлцэх боломжгүй болно гэсэн байна. Эммануэль Макрон Туркийн талыг "Исламын улс" бүлэглэлийнхэнтэй үгсэн хуйвалдсан, Курдуудын зонхилдог Сирийн ардчилсан хүчний хүчийг Анкара сулруулснаас Исламын алан хядах бүлэг дахин сэргэх болно гэж шүүмжилсэн байна.

Харин Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган "Хэрэв НАТО курдуудын эсрэг хийж байгаа тэмцлийг маань дэмжиж, тэднийг террорист бүлэг гэж ангилахгүй бол Балтийн тэнгист явуулах НАТО-гийн батлан хамгаалах төлөвлөгөөг дэмжихгүй гэж мэдэгдээд байна.

Эммануэль Макрон, Реджеп Тайип Эрдоган нар мягмар гарагт Германы канцлер Ангела Меркель, Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нартай дөрвөн талт уулзалт хийжээ.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп, Эммануэль Макрон нар хэвлэлийн хурал хийлээ   
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-12-04 16:44
Erdogand itgej bgaa bol NATO sununu

Бидэнтэй нэгдээрэй