Шууд Chart

“Болор цом-37” наадмын бүртгэл эхэллээ

2019-12-04 14:51:25

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл өнөөдрөөс эхэлжээ.

37 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй эл наадамд “уралдах” шүлгийг энэ сарын 27 хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж.

Түүнчлэн бүртгэлийн хураамж дөрвөн мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид анхааруулав.

Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.

“Болор цом-36” наадам Дорноговь аймагт болж, яруу найрагч Б.Баттулга Янжинлхам бурхны ивээлд багтсан бол энэ удаа Багануур дүүрэгт ирэх оны нэгдүгээр сарын 5-нд болохоор тогтсон юм. Харин өмнөх өдөр нь уран үгсийн чуулган уламжлал ёсоор болно.

2020 онд Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой тохиох ийнхүү өөрийн нутагтаа буюу Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн Гүн Галуутайд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Ерөнхий зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ, МЗЭ ажиллаж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Болор цом-37” наадмын бүртгэл эхэллээ   
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-26 16:23
12 сарын 27-нд өгч болох уу?
Зочин [127.0.0.xxx] 2019-12-06 11:15
18 Настай бол али ангилалд орх вэ?

Бидэнтэй нэгдээрэй