Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдав

2019-12-05 17:03:17

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Интермед” эмнэлэгтэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрууллаа.

Хан-Уул дүүрэгт 3700 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүнээс үзлэг оношилгоонд яаралтай хамрагдах шаардлагатай 50 иргэнийг 8:30-16:30 цагийн хооронд үзлэг оношилгоонд хамруулж, шинжилгээний хариуг нь тухай бүр нь гарган нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллалаа.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд богино хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй, хүндрэлгүй авсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗДТГ


Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдав  
Үзсэн: 477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 18:51
Мэдээллийг хүртээмжтэй мэдээлээгүй очоод үзүүлэх гэсэн боловч нэр чинь байхгүй байнаа гэсэн Ямар хүмүүст нь хэлээд ямар хүмүүст нь хэлээгүй юм бэ дандаа таньдаг мэддэг арын хаалганы хүмүүстээ хэлдэг юмуу хаашаа юм

Бидэнтэй нэгдээрэй