Шууд Chart

Монгол орлон тоглогчид тоглосон “Мулан” киноны трэйлэр цацагдлаа

2019-12-06 09:33:35

“Walt Disney” пикчерс цөөнгүй хүүхэлдэйн кинонуудаа дэлгэцийн бүтээл болгон “хөрвүүлж” байгаа. Тус бүтээлүүдийн нэг болох “Дамбо” кино өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийсэн. Уг бүтээлд Монгол циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар туслах дүр бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүнээс гадна 1998 онд анимэйшн хэлбэрээр дэлгэцнээ гарсан “Мулан” кино ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх бөгөөд тус бүтээлийн анхны трейлэр цацагдлаа. билээ.

Сонирхуулахад, дээрх киноны гол баатар Муланы дүрийг Хятадын жүжигчин Лю Ифэй бүтээснээс гадна хааны дүрд Жет Ли, жанжны дүрд Донни Иен тоглосон.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол орлон тоглогчид тоглосон “Мулан” киноны трэйлэр цацагдлаа  
Үзсэн: 3185 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй