Шууд Chart

Хээрийн дадлага сургуулийг зохион байгуулж байна

2019-12-06 11:08:28

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Цэргийн хэргийн мэдлэг, бэлтгэл, бэлэн байдал” сэдвийн хүрээнд хээрийн дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Офицер, ахлагч бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдал, бие бялдар, сэтгэлзүйн тэсвэр хатуужил, цэргийн албыг хэвшүүлэх зорилготой тус сургуульд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт алба хаагчид өглөөний 04:00 цагт зарлан мэдээллийн дуут дохиогоор цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

Сургуулийн хүрээнд “Цэргийн алба хаагчийн ёсзүй”, “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх хэрэглэх”, “Цэргийн биеийн тамирын заавар” сэдэвт онолын болон дадлага сургуулиуд зохион байгуулагдах юм.

Хээрийн дадлага сургууль энэ сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хээрийн дадлага сургуулийг зохион байгуулж байна  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй