Шууд Chart

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна

2019-12-06 12:26:18

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 4 дүгээр хороо “Сансар” худалдааны төвд нээлтээ хийлээ.

 
Нээлтийн арга хэмжээнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон бусад албаныхан оролцлоо.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр: Монгол улсын нийт хүн амын 45,6 хувь нь  нийслэл хотноо амьдарч байгаа бөгөөд жилийн махны хэрэгцээнд 50 гаруй мянган тонн мах шаардлагатай байдаг. Тиймээс хөдөө орон нутагт бэлтгэсэн махыг нийслэлийн хүн амын хэрэгцээнд нийлүүлснээр махны үнийн хөөрөгдлийг бууруулах, ченжийн худалдааг хязгаарлах, нийслэлийн иргэдэд хямд үнээр мах нийлүүлэх боломж бүрдэж байгааг онцолсон юм.
Өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Дундговь, Өмнөговь, Төв, Булган аймгийн малчдын малын махыг худалдаална.
 
Иргэд та бүхэн гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан махыг дүүргийн 4 дүгээр хороо “Сансар” худалдааны төвөөс худалдан авах боломжтой юм.

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 1794 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй