
Шинэ Зеланд улсын мөнх цаст уулс улаан болон улбар шар өнгөөр бүрхэгдээд байна. Мөнх цаст уулсын өнгө ийнхүү хувирахад юу нөлөөлсөн талаарх нэмэлтийг мэдээллийг Си Эн Эн агентлагийн дамжуулснаар хүргье.
Шинэ Зеландын Өмнөд Арлын Үндэсний паркийн мөнх цаст уулсын цас болон мөсөн бүрхүүл улбар шар өнгөтэй харагдаж буй зургийг Лиз Карлсон гэх зурагчин авсан байна. Тэрээр 11-р сарын 28-нд үндэсний паркад нисдэг тэргээр нислэг хийж байхдаа эдгээр зургийг даржээ. Шинэ Зеландын мөнх цаст уулс ийнхүү өвөрмөц, содон өнгөтэй харагдаж байгаа нь Австрали улсын ой хээрийн түймэртэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Австрали улсад 110 гаруй ой хээрийн түймэр гараад байгаагаар зогсохгүй энэ их хэмжээний түймрээс ялгарч буй тоос, тортог болон бусад элемент салхинд туугдан Шинэ Зеландын газар нутагт хүрч байгаа юм. Шинэ Зеландын гэрэл зурагчин, блогчин Лиз Карлсон Си Эн Энд өгсөн ярилцлагадаа мөнх цаст уулс өмнө нь ийм өнгөтэй харагдаж байсан тохиолдол байхгүй гэдгийг онцолжээ.
Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн ойн хээрийн түймрийн утаа, тортог Тасманы тэнгисийг гатлан, Шинэ Зеландын Хойд арлуудад хүрч байгаа нь хиймэл дагуулсаар авсан зурагнаас тодорхой харагдаж байгаа юм.
Сонирхуулахад, Австралийн Цаг Уурын Шинжилгээний газраас 2019 оны хавар бол тус улсын түүхэн дэх хамгийн хуурай улирлаар бүртгэгдээд байгааг онцолжээ.
Шинэ Зеландын мөнх цаст уулс улбар шар өнгөөр бүрхэгджээ | ||
Үзсэн: 860 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055