Шууд Chart

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

2019-12-06 20:00:24

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы (2019.12.06) өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав. Хуулийн төслийг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг танилцуулгадаа онцоллоо.  

Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны саналаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь нь  дэмжсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлав. 


Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй