Шууд Chart

ҮСХ “Жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллага”-аар тодорлоо

2019-12-10 11:04:51

“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган өнөөдөр болж өндөрлөлөө. Чуулганаар ҮСХ-г жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүйг байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэн, жендэрийн тэгш байдлыг ханган ажиллаж буйг үнэлэн “Жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллага”-аар өргөмжлөв.

НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол Улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Ойлгоё Хүндэлье” уриан доор эхлүүлээд байгаа юм.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны хүрээнд жендэрийн мэдрэмжтэй дүүрэг, хороо, төрийн байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага зэргийг ийнхүү тодрууллаа.

Жендэрийн статистикийн үзүүлэлтийг тодорхойлох ойлголт, аргачлалыг олон улсын нийтлэг арга зүйд нийцүүлэх, үзүүлэлтийн нэгдсэн систем бий болгон бүх түвшний хэрэглэгчдийг нэгдсэн ойлголт, тодорхойлолт, арга зүйгээр хангах ажлыг ҮСХ-ноос холбогдох байгууллагуудтай хамтран хийж байна. Ялангуяа эмэгтэй, эрэгтэй хүмүүс, охид, хөвгүүдийн нөхцөл байдлыг бодитойгоор олж харах боломжтой статистик мэдээллийг цуглуулах, эмхэтгэх, түгээх ажлыг хийж хэвшүүлэх, баримтад тулгуурласан бодлогуудыг томъёолж, тэдгээрийн нөлөөг хэмжиж, үнэлж дүгнэхэд жендэрийн статистик мэдээлэл зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.


ҮСХ “Жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллага”-аар тодорлоо  
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй