Шууд Chart

Бадминтоны багийн УАШТ Орхон аймагт боллоо

2019-12-10 17:27:54

Монголын бадминтон сонирхогчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд ерөнхий нарийн бичгийн дарга Н.Зулбаатарын нэрэмжит өсвөрийн багийн УАШТ Орхон аймагт боллоо.

Анх удаа багийн төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнд Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Өмнөговь, Орхон аймгийн 33 багийн нийт 150 гаруй тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөн юм.

Багийн дүнгээр:

  • 1 байр: Өмнөговь аймаг /-11 нас Алт, 12-13 нас Мөнгө, 14-15 нас Алт/
  • 2 байр: Дархан-Уул аймаг /-11 нас Хүрэл, 16-18 нас Алт/
  • 3 байр: Орхон аймаг /12-13 нас Алт/ тус тус эзлэв.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бадминтоны багийн УАШТ Орхон аймагт боллоо  
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй