Шууд Chart

Та өвөл машинаа унахгүй гэж шийдсэн бол...

2019-12-14 09:22:09

Хэрвээ та өвөл машинаа унахгүйгээр хадгалах гэж байгаа бол доорх зөвлөмжийг дагаарай. Доорх зөвлөгөөг дагаснаар дараа шууд унаад хөдөлгөөнд оролцох боломжтой болж байгаа юм.

Аль болох бүх төрлийн үйлчилгээг нь хийлгээд орхичихвол илүү амар байдаг. Тиймээс дараа гэж хойшлуулалгүй яг одоо бүгдийг нь хийгээрэй. 

 

  • Ихэнх жолооч нар -20 градус хүйтрэхэд машинаа тавьж эхэлдэг. Та ч гэсэн энэ зарчмыг мөрдөж болно.
  • Гадар өнгөлгөөг маш сайн хийх хэрэгтэй. Ваксаар сайн өнгөлснөөр сүүлд нь цэвэрлэхэд илүү хялбар болдог.
  • Агааржуулагчийг хөл рүү үлээх горим дээр, салоны дотор агаараас авах горим дээр тохируулаарай. Учир нь машин унтраалттай боловч гаднаас орох агаарын зам нээлттэй учраас тоос шороо машинд орох боломжтой. 
  • Аккумуляторын хасах клемийг салгаж тавих эсвэл бүрмөсөн салгаад дулаан газарт хадгалаарай. 
  • Дугуйг домкратаар өргөж ивүүр хийж газраас хөндийрүүлээрэй. Энэ нь хий гараад дугуйг гэмтэхээс сэргийлж байгаа юм.
  • Нимгэн ч байсан хамаагүй хучлагаар гадна, дотно ямар ч нөхцөлд хадгалах байсан хучиж байгаарай. Будгийг гэмтэхээс сэргийлнэ.
  • Хэрвээ машинаа гадаа тавих гэж байгаа бол зөөлөн дотортой бүтээлэг сонгоорой. Хатуу дотортой бол салхинд дэрвээд зүлгэчихдэг. 

Эх сурвалж: www.cardoctor.mn

 


Та өвөл машинаа унахгүй гэж шийдсэн бол...   
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй