Шууд Chart

Дональд Трампад хариуцлага хүлээлгэх баримт бичгийг олонхын саналаар дэмжлээ

2019-12-15 09:00:00

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын шүүх хороо Ерөнхийлөгч Дональд Трампад хариуцлага хүлээлгэх хоёр ч баримт бичгийг олонхын саналаар дэмжээд байна. Ингэснээр Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампыг эргүүлэн татах асуудлаарх эдгээр баримт бичгийн талаарх санал хураалтыг удахгүй явуулах нь тодорхой болоод байгаа юм.

АНУ-ын Ардчилсан намынхны удирдаж байгаа Төлөөлөгчдийн танхимын шүүх хороо Ерөнхийлөгч Дональд Трампад хариуцлага хүлээлгэх баримт бичгүүдийн талаар хэлэлцэж, санал хураалтыг явууллаа. Тус хорооны нийт 40 гишүүний 23 нь Ерөнхийлөгч Дональд Трампыг эргүүлэн татах талаарх баримт бичгийг дэмжсэн саналыг өгчээ.

Ийнхүү олонхын саналаар Төлөөлөгчдийн танхимын шүүх хороо эдгээр хоёр баримт бичгийг дараагийн шатны хэлэлцүүлэг буюу Төлөөлөгчдийн танхимын нийт гишүүдээр хэлэлцүүлэхээр илгээгээд байгаа юм. Тус баримт бичигт Цагаан ордны тэргүүнийг хоёр ч зүйл ангиар буруутгаж байна.

Эхнийх нь, Ерөннийлөгч Дональд Трамп Украинд үзүүлэх цэргийн тусламжийг саатуулж эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан болон улс төрийн өрсөлдөгчөө намнахын тулд Украины Ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн гэх хэрэгт буруутгаж байгаа юм.

Хоёрдугаарт, түүнийг Төлөөлөгчдийн танхимын мөрдөн шалгах үйл явцад саад учруулах гэж оролдсон хэрэгт буруутгасан байна. Ардчилсан намын олонхыг бүрдүүлж байгаа Төлөөлөгчдийн танхим Цагаан ордны тэргүүнд хариуцлага ногдуулж, эргүүлэн татахыг дэмжих нь тодорхой гэдгийг шинжээчид онцолж байгаа юм.

Харин үүний дараагаар Бүгд найрамдах намын олонхыг бүрдүүлж байгаа Сенатын танхим энэ асуудлыг хэлэлцэнэ. Дональд Трамп Бүгд найрамдахаас нэр дэвшин сонгогдож байсан учраас Сенатын танхим Цагаан ордны тэргүүнд хариуцлага тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шинжээчид урьдчилан таамаглаж байгаа юм.

Ямартай ч Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэдгээ удаа дараа хэлж, Ардчилсан намынхны түүнд хариуцлага тооцох үйл явцыг байж боломгүй зүйл үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трампад хариуцлага хүлээлгэх баримт бичгийг олонхын саналаар дэмжлээ   
Үзсэн: 1482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зээл, хууль ёсны хөрөнгө оруулалт аваарай. [127.0.0.xxx] 2019-12-15 22:17
Хувь хүн эсвэл бизнес нь зээл, хөрөнгө оруулалт, бүрэн аюулгүй байдлын богино хугацаа хэрэгтэй юу? Бидний зорилго бол зээл, хөрөнгө оруулалтыг бүх хууль ёсны дагуу давуу хүүтэй зээлээр авах хэрэглэгчийн сэтгэл ханамж юм. Энэ жил 1200 гаруй үйлчлүүлэгч, компаниуд аль хэдийн сэтгэл ханамжтай байна. Хүсэлт гаргаснаар өөрийгөө сэтгэл хангалуун үйлчлүүлэгчдийн нэг болго. И-мэйл хаяг: financialmarketinvestment@gmail.com
Zochin [127.0.0.xxx] 2019-12-15 20:46
Dbolj. dee. Galzuu. Trampiig. zailuulah. ni. zov shuu. Galzuu. ovgon. Galzuugiin. Galzuu gedgee.
Zochin [127.0.0.xxx] 2019-12-15 20:35
bolj. dee. Galzuu. Trampiig. zailuulah. ni. zov. shuu
Зочин [127.0.0.xxx] 2019-12-16 09:11
Битгий горьд.Трамп ялна.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-15 20:17
Трамп ялна.
oyunaj [127.0.0.xxx] 2019-12-15 18:14
Ene bol Uls Tor Khatuu gedgiig kharuulj baina
Зочин [127.0.0.xxx] 2019-12-15 17:33
Ta mini ee, odoo bvr baitlaa ANU d bid ardchilalyn zaah bolj bna uu? Amnaasaa tsagaan huus sahruulaad l galzuu hvnii udriin temdegleh shig wm bicheed bh wm. Tend Tramp ni zuvdunu vv buruudna uu, biden gvi shiidchih bai l vgvi dee. Bosch ayaga tavgaa ugaaj avgaid aa tusaltsgaa, bvhniig medegch nar aa!!
Зочин [127.0.0.xxx] 2019-12-15 16:29
ardchalsan nam songuuld jlahgui uchir iim zuzig taviz bui
Зочин [127.0.0.xxx] 2019-12-15 16:27
Trump jlna tuund hiisen gem baihgui amerikuud zugeerl mongiig hereggui ymand urz oor ulsad iduulz baisan iig huzaag hazaarlaz baigaani tuunii gaihamshig
Зочин [127.0.0.xxx] 2019-12-15 15:54
Бизнес улс төр 2 таарахгүй аль нэгийг нь хийх хэрэгтэй
[127.0.0.xxx] 2019-12-15 13:26
IRGEDIIH NI 60 HUVI NI TSAGAANUUD TED BUGD TRUMPIG DEMJIJ BAIGAA,HEREVEE TRUMP UNAVAL AMERIK HED HED HUVAAGDAH BOLNO.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-15 14:55
АМЕРИК ИРГЭДИЙН 70 ХУВЬ НЬ УУГУУЛ ЦАГААН АРЬСТ ИРГЭД БӨГӨӨД ТЭД АМЕРИКАА АГУУ БОЛГОХЫГ ХҮСЭЖ ТРАМПЫГ ДЭМЖИЖ БАЙГАА ЮМ. АРДЧИЛСАН НАМЫГ ГАДНЫ ЦАГААЧ ИРГЭД ХАР АРЬСТ ИРГЭД ДЭМЖДЭГ. АРДЧИЛСАН НАМЫНХАН АМЕРИКИЙГ 22 ИХ НАЯД ДАВСАН ИХ ӨРӨНД УНАГАЖ, АМЕРИКИЙГ ЦАГААЧ ДҮРВЭГСЭДИЙН НУТАГ БОЛГОЖ, ОЛОН УЛСАД ДАЙН ХИЙХЭЭС ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-15 13:21
Бүгд найрамдах нам олонхийн суудал авсан учраас түүнийг огцруулах санал дэмжигдэхгүй. Америк иргэдийн олонхи нь түүнийг дэмжиж байгаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-15 12:52
ХУУРАМЧ АРДЧИЛАГЧИД ТҮҮНИЙГ СОНГУУЛИАР ЯЛЖ ЧАДАХГҮЙ УЧРААС ОГЦРУУЛАХ АРГАА ОЛЖ ЯДАН БАЙНА
Зочин [127.0.0.xxx] 2019-12-15 12:28
Улс төр гэж энэ дээ. АН сонгуульд бэлтгэж байна.

Бидэнтэй нэгдээрэй