
МҮОНРТ-д жолооч сонгон шалгаруулж ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Жолооны мэргэжлийн сургалтад суралцаж, BCDE ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх авсан байх
- 5-аас дээш жил автомашин жолоодсон туршлагатай
- Ажилдаа хариуцлагатай ханддаг, техник аюулгүй ажиллагааны заавруудыг бүрэн мэддэг байх
- Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой
- Техник сэтгэлгээтэй, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ хийх чадвартай
- Замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг сахих чадвартай, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, орон зайн баримжаатай, хурдан шуурхай, гар болон нүдний баримжаатай, хөдөлгөөний эвсэлтэй байх.
- Хот болон орон нутгийн чиглэл, маршрут сайн мэддэг байх
- Согтууруулах ундаа хэрэглэдэггүй
- 35-аас дээш насны эрэгтэй
Нэмэлт мэдээлэл
- Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Утасны дугаар: 11325802
Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com
Жолооч сонгон шалгаруулж ажилд авна | ||
Үзсэн: 1816 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055