Шууд Chart

“Web awards-2019” наадмын тов гарлаа

2019-12-16 10:35:35

Монголын сайтын холбоо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards” наадам энэ сарын 30-нд болно.

Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм. Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна.

Үүнд:

Мэдээллийн шилдэг сайт

Сайтын шилдэг сэтгүүлч

Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт

Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт

Орон нутгийн шилдэг сайт

Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт

Шилдэг төрийн байгууллагын сайт

Бизнесийн шилдэг сайт

Шилдэг вэб сайт хөгжүүлэгч

Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт

Нийгмийн хөгжлийг дэмжигч номинацид:

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалт

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч

Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг улстөрч

Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ нэвтрүүлэгчийг тус тус тодруулна.

“Web awards – 2019” цахим салбарын тэргүүн наадмын хүндэтгэлийн ёслол  энэ сарын 30 ны 17:00 цагт Чингис зочид буудлын “Хаан танхим”-д болно.

Эрхэм сэтгүүлчид, уран бүтээлчид, цахим салбарынхан та бүхнийг өнөөдрийн дотор бүтээлээ илгээж, наадамдаа идэвхитэй оролцохыг урьж байна.

 Холбоо барих дугаар: 90110009, 91937777, 88113780  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Web awards-2019” наадмын тов гарлаа   
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй