Шууд Chart

Нийгмийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлтүүд

2020-01-13 14:01:29

Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх өөрчлөлтүүд

  1. Малчин, хувиараа мөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын хуулийн үйлчлэлд 15-60 насны Монгол Улсын иргэн хамаарах бөгөөд шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 мянган төгрөгөөр тооцож төлнө. Малчин гэж мал ахуй эрхэлж, үндсэн орлого олдог буюу малын “А” данс бүхий иргэнийг, харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж татварын албанд бүртгэлтэй хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах татварын төрлөөс аль нэгийг нь төлсөн иргэнийг ойлгоно.

  1. Нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх

Хоёрдугаар сараас нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд 150,6 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

  1. Зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх

1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны 12-р сарын 31-ний хооронд тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна. Зарим гэдэгт:

  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж, 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх
  • Нийтдээ 27-оос дээш жил ажиллаж, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй
  • Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй орно.
  1. Тэтгэврийг дараалсан долоон жилийн дундаж цалингаас тогтоох

Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилжээ.

  1. Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1 жил 6 сар нэмж тооцох

Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор жил зургаан сарыг нэмж тооцно. Энэ хууль нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүдэд хамаарах аж.

  1. Хүүхдээ асраад чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх

Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулжээ. Үүнд:

-Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос

-Нигмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас

-Бусад  эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцах зэрэг орно.

  1. Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувиар тооцож олгох

Өмнө нь 70 хувиар тооцдог байсан бол энэ хууль гарснаар 100 хувиар тооцдог болов.

  1. Албан журмын даатгуулагч эх хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авах

Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Өмнө нь хоёр удаа л олгодог байжээ.

  1. Сайн дурын дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээг 56700 төгрөг болгох

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор нийгмийн доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56 мянга 700 төгрөг болжээ.

  1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэх

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 420 мянган төгрөг болсон байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь бюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14 мянга 858, нийт тэтгэмжийн доод хэмжээ нэг сая 129 мянга 245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгджээ.

  1. Сарын дараа шимтгэлээ төлснөөр сайн дурын даатгалын гэрээ сунгагдах

Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг нэг удаа сунгасанд тооцно. Ингэснээр заавал Нийгмийн даатгалын хэлтэст биеэр очих шаардлагагүй болжээ.


Нийгмийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлтүүд  
Үзсэн: 19691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-22 16:20
tanaih haashaa yum be utasnii dugaar 70127055 utsaa avaad vgvi vgvi anduursanch geh shig haashaa yum be ard irgedeeree toglood bgaa yumuu . . . haashaa yum be alban ysnii dugaar bish yum bol yu gej hudlaa dugaar taviad bgaa yum beeed. zuv dugaaraa tawiacheeeee. . . er hvn avaad yu yu vgvi ch anduursan ch geh shig ???????
Зочин [127.0.0.xxx] 2020-01-17 16:59
uuchlaarai bas neg yum asuuy . nuhur maan hvvhdvvd jaahan bhad ungursun . nadad tejeegchee aldsan gej mungu oldohgvi yu.
Y.Tvmenjargal [127.0.0.xxx] 2020-01-17 16:56
sn bnuu. odoo nasandaa suuh yum gehdee jil maan hvrch bgaa ch dood hemjeegeer suuh gej b. bi huviaraa yum hiij bhdaa tatvar tulj bsan . tegvel ter nuhun tuluh gedegt yaj yaj nemegdej boloh yum be . hariu td: bichij ugnu vv.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-15 14:39
Nohon tololtoor 11 jilted 7 nuu hedtei nas 51 tetgewert or of bolowuu
Aigul knablan [127.0.0.xxx] 2020-01-14 20:04
Sain bnu. Bi 3huuhedte ym. Odoo ng huuhediig bolohoor orgon asarj hamgaalj bga ym. Ter huuhed maani odoo 4nastai l yma. Ndd teheer 4huuhedte l bga gsn ug. Ter onchin asarj hamgaalj bga huuhediig bi uuriin ner dr buulgaj avch tetgevert garah huselte bga ym. Teheer tetgevert garch chadahuu?
зочин [127.0.0.xxx] 2020-01-16 11:39
Та үрчилж авсан хүүхдээ хэдэн настайд нь үрчилж авсан бэ? 0-3 насны хүүхэд үржилж авсан тохиолдолд тооцно.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 19:55
Hortoi hund nohtsoloor garsan humuust yamar neg ergej harah zuil baihgui yumuu ene talaar erdoo tusgagdaagui yum shig
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 10:22
sain bn u 2019 ond tetgewert garsan 4 hvhedtei .jil bolon mongon dvnd n oorchlolt oroh uu
Zochin [127.0.0.xxx] 2020-01-14 03:17
Sain bna uu hvvhed maani say 1sarin 11nd 3nas hvrsen 1nas 5sar hvrtel ni baiguulga daatgal tulh bgaad ternees hoish tuluugvi zaswardsan bga getel bi odoo 3sartai jiremsen ene tohioldold bi yah we nadad jiremsnii tetgemj oldoh uu? Mun zaswardsan jil hagsiin daatgalaa nuhun tulj boloh uu
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 02:01
174000 авдаг хүний грүпп нэмэхүү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 01:32
өмнө нь тэтгэврээ тогтоолгоод авч байгаа эхчүүдэд хүүхдийн 1,6 жилийг нэмж тооцож өгөхгүй юмуу
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 23:58
5n hvvhedtei ajilsan jil maani 8jil bolchod bga tetgvvrt garch boloh bol vui
zochin [127.0.0.xxx] 2020-01-13 23:58
sn bnuu niigmiin daatgal tolj bga tohioldold dawhar hvn amiin orlogin alban tatwar zaawal toloh shaardglta bdmu
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 00:30
Timee ene 2 n tus tusdaa bodogdoj gardag tatwar shv
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 23:46
Boloshde
А Баасанбаяр [127.0.0.xxx] 2020-01-13 23:45
Групп авдаг хүн хэдээр нэмх юм НД хэдийг төлөх юм ойлгохгүй байн ХБИ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 23:37
Solongost 15 jil huuli busaar ajillaj baisan humuus yvah ve nuhun tulj boloh uu
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 23:31
Solongost huuli busaar ajillaj baisan humuus yvah ve
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 23:30
Татвар төлөөгүй иргэн яах вэ нөхөн төлөхгүй гэсэн үг үү тодорхой хэлмээр байна аа .
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 23:08
ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭ 420-БОЛЖ БАЙГАА МУУ САЙН ОЙЛГОХГҮЙ БАЙНА
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 00:31
Hodolmoriin holsnii dood hemjee 420mynga bolson
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 23:04
5-н хүүхэдтэй 21- н жил ажилсан сая 11-сард тэтгэвэрт гарсан 50-н настай хүний хүүхдийн жил орохгүй гэсэн үгүү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 22:50
4 hvvhedtei 50 nastai emegtei tetgewert garahad heden jil ajilsan bh estoi we medeelel awya
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 22:36
4 хүүхэдтэй 20 жил ажилласан 50 хүрээгүй эх тэтгэвэрт гарахуу
Х.Энхээ [127.0.0.xxx] 2020-01-13 22:27
1960 он 9 са 10 нд төрсөн 20 гаруй жил тэй одоо хүсэлт гаргаад тэтгэвэгт гарч болох уу
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 22:25
Nohon daatgalin tuhain ued bsan hodolmorin dood hemjeegeer togtooj boloogui ym bhdaa hun bur sarin 42000р nohoj tolj chadah uu
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 22:20
Ulsiin baiguulgad ajillaj baigaad hvvhed orgoj awsan hvnii niigmiin daatgaliig yah ve? Ulsaas toloh v? 0doogoor choloo awsan baigaa
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 21:55
Нөхөн төлөлт тухайн жилийн цалингийн доод хэмжээгээр төлмөөр юм. Ард түмэн чинь нөхөн төлөлт сард 42000 төгрөг төлөх чадвар хэр байгаа бол. Энэ заалтаа эргэж хармаар юм.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 21:50
4huuhedtei 20 jil ajillasan emegtei 44nasandaa tetgeber togtoolgoj boloh uu
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 14:39
Bi 6 huuhedtei odoo 44n nastai ajilsan 32jil bolson teheer tetgewer togtoolgoj bolhuu
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 21:39
Bi surguulid 32 dahi jildee ajillaj bgaa hun. Ajillah hugatsaandaa 11 sar ajlaasaa chuluu avaad tur garsan. Ter hugatsaanii mungiig nuhun tulj boloh uu?
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 21:32
Ажилгүйдлийн тэтгэмжийг хэд хоногт ямар хувиар бодох вэ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 21:19
53 настай 6 хүүхэдтэй ажилласан жил 14 жилтэй тэтгэвэр тогтоолгож болох уу 6 хүүхдийн 9, 6 жил орвол нийт 23,6 жил болно
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 20:59
Hi tejeegjee aldsanii tetgemj nemegdsen yum bolovuu halamjaar avdag
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 20:58
Sain duraaraa bolon nuhun tulsun jil niit 13 jil bgaa 5 huudtei hun heden nasandaa tet togtoolgoh bolomjtoi we
O [127.0.0.xxx] 2020-01-13 20:51
33 jil ajilsan 57nasatai eregtei tetgebert garahu
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 20:56
Малчин биш бол 60hurch bj garah bhaa
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 19:05
Нөхөн төлөхийн тулд заавал татвар төлсөн байх шаардлагатай бол нөхөн төлөх хүн бараг байхгүй л байх даа
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 13:59
нөхөн төлөх гэдэг нь ажиллаагүй ч гэсэн ажилласан гэж тооцье шимтгэлэээ төл гэж боломж олгож байгаа юм.мөнгө төлж байж л тэтгэвэр авна шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 16:58
Gvitsed vm oruulaarai
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 23:55
sn bn uu tejeegchee aldsan tetgvvr nemegdsen vv
bi [127.0.0.xxx] 2020-01-13 23:54
bi

Бидэнтэй нэгдээрэй