Шууд Chart

Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээ 56700 төгрөг боллоо

2020-01-13 15:22:58

САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙН ДООД ХЭМЖЭЭ 56700 ТӨГРӨГ болов

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56 700 төгрөг боллоо. Харин үүнээс дээш дүнгээс шимтгэлээ төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй ба сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь 2019 он онд мөрдөгдөж байсантай (13.5%) ижил байна.

ДАРАА САРЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛСНӨӨР САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭ СУНГАГДАНА

Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг нэг удаа сунгасанд тооцно. Ингэснээр заавал хэлтэст биеэр ирэх шаардлагүй болж, сайн дурын даатгуулагчдад чирэгдэлгүй боллоо.

Эх сурвалж: НДЕГ


Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээ 56700 төгрөг боллоо   
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 22:19
Arai bishee neeree
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 23:36
Toloh hemjee 42500 bish yum uu
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 23:29
Sain duriin daatguulagchiin shimtgel arai l ondor bn oo Ted nar chini ajilgvi hvmvvs shvv dee
иргэн [127.0.0.xxx] 2020-01-13 17:45
манай дээдсүүд тооны 4 үйлдэлийн нэмэхийг сайн сурсан бололтой нөгөө 3 г мартсан юм байх да

Бидэнтэй нэгдээрэй