Шууд Chart

Улс, хот хоорондын болон орон нутгийн иргэд "Авто буудал"-аас зорчиж байна

2020-01-14 09:59:37

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэд, олон нийтийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, захын ойр, орчмын замын түгжрэл саатлыг арилгах зорилгоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр А/04 дугаартай захирамж гарч 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр цагдаагийн газрын ЗЦТ-ийн алба хаагчид аймгийн МХГазар, Авто тээврийн төв, Өлгий сумын ЗДТГ-ын холбогдох алба хаагч нартай хамтран хяналт, шалгалтыг эрчимжүүлэн, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Улс, хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, хувиараа таксины үйлчилгээ хийдэг жолооч та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлж, 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот, Казахстан Улс болон бусад аймаг, сум руу "Авто буудал"-аас явж байхыг анхааруулж байна. 

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн ЗДТГ


Улс, хот хоорондын болон орон нутгийн иргэд "Авто буудал"-аас зорчиж байна  
Үзсэн: 1733 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй