Шууд Chart

Б.Төгөлдөр Доминиканы боксчинг ялав

2020-01-14 09:53:57

Японы мэргэжлийн боксын Данган холбооны -65 кг-ын жингийн аваргын бүсний төлөө өчигдөр “Ширэн бээлий” клубын тамирчин ОУХМ Б.Төгөлдөр Доминиканы боксчин Владимир Баезтай тулалдаж, ялалт байгуулав.

Б.Төгөлдөр өдгөө 20 настай бол өрсөлдөгч нь 35-тай аж.

Манай улсын тамирчин тавдугаар үед зүүн баруун гарын угсраа цохилтоор өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулснаар шүүгчдийн дүнгээр 3-0 гэсэн харьцаатайгаар ялсан байна.

Энэ нь түүний мэргэжлийн боксын хоёр дахь тулаан бөгөөд одоогоор ялагдалгүй явна. Энэ удаагийн тэмцээний дараа 50 мянган иений эзэн болсон аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Төгөлдөр Доминиканы боксчинг ялав   
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй