Шууд Chart

Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан сургалт боллоо

2020-01-14 10:33:47

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан сургалт болж байна.

Орон сууцны конторууд,  ОСНААУГ-ын төлөөлөл ороцлож байгаа энэ сургалтын үеэр  тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийн тайлан бэлдэх, түүнийг дүгнэх, төлбөрийн мөнгөний урсгалын хувь хэмжээг тогтоох,  Аж ахуйн харилцааны дүрмийг хэрэгжүүлэх, үнэ тарифын санал боловсруулах, “Холболтын журам”-ын танилцуулга, нэмэлт өөрчлөлт оруулсан заалтууд, эрчим хүчний хэмнэлтийн бодлого, эрчим хүч хэмнэлт, зохистой хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд  сургалтыг удирдан явуулж байгаа юм. Сургалтад нийт 22 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын 200 гаруй  төлөөлөл оролцож байгаа бөгөөд сургалт 2 өдөр үргэлжилнэ. 


Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан сургалт боллоо  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй