Шууд Chart

Нигерийн Засгийн газар 3 өдрийн гашуудал зарлажээ

2020-01-14 17:17:42

Өнгөрөгч пүрэв гарагт Нигерийн цэргийн нэг баазад болсон халдлагын улмаас нас барсан цэргийн тоо 89-д хүрч, тус улсын Засгийн газар 3 өдрийн гашуудал зарлалаа. Нигерийн Засгийн газрын төлөөлөгч энэ талаар ням гарагт мэдээлэхдээ “Мотоцикл, машин унасан лалын "Жихад" бүлгийн зэвсэгт этгээдүүд баруун захын Чинагодрар тосгон дахь баазад нь халдсаныг амжилттай зогсоосон” гэсэн байна.

Өнгөрөгч долоо хоногт болсон энэ халдлагаас өмнөхөн, өнгөрөгч 12 дугаар сард Нигерийн цэргийн өөр нэг баазад халдлага болж, 71 цэрэг амиа алдсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Нигерийн Засгийн газар 3 өдрийн гашуудал зарлажээ  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй