Шууд Chart

Нарны аймаг үүсэхээс өмнө бий болсон сансрын тоосонцрыг олжээ

2020-01-15 09:29:49

Эрдэмтэд 1960 онд дэлхий дээр унасан сансрын чулууг судалж байгаад энэ сонирхолтой нээлтийг хийжээ. Тус солироос гарган авсан зарим төрлийн тоосонцор нь 7.5 тэрбум жилийн настай гэж үзэж байгаа юм. Дээрх тоосонцор нь нарны аймаг бий болохоос ч өмнө задгай сансарт аялж байсан од эрхсийн доторх бүтцэд агуулагдаж байж. Одод устаж, задрах үед  тэднийг үүсгэн бүрдүүлэгч тоосонцор, биетүүд сансарт тархаж эхэлдэг байна. Мөн тэдний зарим нь өөр од, гараг болон солиртой нэгддэг. АНУ, Швейцарийн судлаачдын баг 1969 онд Австрали улсын газар нутагт унаж байсан сансрын чулуунд судалгаа, шинжилгээ явуулж ийм үр дүнг сонирхуулжээ. 

Тус солирт агуулагдаж байгаа ихэнх тоосонцор 4.6-4.9 т тэрбумын жилийн настай байгаа бол хамгийн эртнийх нь 7.5 тэрбум жилийн настай байна. 5.5 тэрбум жилээс урт настай тоосонцор дөнгөж арав хүрэхгүй хувийг эзэлж байгаа бол 4.6-4.9 тэрбум жилийн настай бичил биетүүд 60 хувийг бүрдүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нарны аймаг үүсэхээс өмнө бий болсон сансрын тоосонцрыг олжээ  
Үзсэн: 351 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй