Шууд Chart

Филиппин улсын Манила хотын ойролцоох галт уул дахин дэлбэрч магадгүй

2020-01-15 09:48:21

Филиппин улсын нийслэл Манила хотын ойролцоох галт уул дахин дэлбэрч магадгүй гэдгийг албаныхан анхааруулсан байна. Үүнээс өмнө буюу өнгөрсөн ням гарагт Тааль гэх энэхүү галт уул дэлбэрч, олон мянган  хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон юм.

Филиппин улсын Галт Уул, Газар Хөдлөлтийн Судлалын институтээс Тааль галт уулын сэрэмжлүүлгийн түвшинг 4 зэрэглэлд шилжүүлээд байна. 4–р түвшин нь хоёр дугаар зэрэглэлийн өндөр сэрэмжлүүлэг төдийгүй тус галт уул ойрын үед дахин дэлбэрч магадгүй гэдгийг илтгэж байгаа юм. Манила хотоос өмнө зүгт 60 километрийн зайд Лузон гэх арал дээр байрлах Тааль галт уул өнгөрсөн ням гарагт дэлбэрсэн юм. Энэ дэлбэрэлтийн үеэр бий болсон утаан хөшиг 15 000 метрийг бүрхээд байгаа юм.

Мөн галт уулын дэлбэрэлтийн үер агаарт цацагдсан үнс, тортог ойролцоох бүс нутагт унаж байна. Тааль гэх энэ галт уулнаас 30 километрийн зайд байрлах Батангас мужийн хотуудын гудамж талбайд үнс, тортог унаж байгааг бичлэгээр харуулжээ. Албаныхан иргэдийг маск болон алчуураар амаа хааж, галт уулын үнс, утаагаар амьсгалахаас зайлс хийхийг уриалжээ. Батангас болон Кавите мужид олон мянган хүн түр орогнох газарт байрлаж байгаа юм. Галт уулын дэлбэрэлтийн улмаас 10 000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлэл гарчээ. Тааль нь Филиппин улсын хоёр дахь хамгийн идэвхтэй гал уул юм. Түүхэндээ 30 гаруй удаа дэлбэрч байсан гэдгийг судлаачид онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Филиппин улсын Манила хотын ойролцоох галт уул дахин дэлбэрч магадгүй  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй