Шууд Chart

Гал түймрийн улмаас 5 тэрбум Австрали долларын алдагдал хүлээхээр байна

2020-01-15 10:07:37

Австрали улс ой хээрийн түймрийн улмаас их хэмжээний эдийн засгийн хохирол амсаж байгаа. Тус улсын банкны урьдчилсан мэдээгээр энэхүү эдийн засгийн хохирол 5 тэрбум австрали долларт хүрэх төлөвтэй байна. 

Австрали улсын ихэнх бүс нутаг гал түймэрт өртөн шатаж байгаа. Тус улсын Westpac гэх банкнаас ойн хээрийн түймрийн эдийн засгийн хор хөнөөлийг 5 тэрбум австрали доллар буюу 3. 5 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа юм. Мөн даваа гарагт танилцуулсан тус мэдээлэлд ой хээрийн түймрээс үүдэн Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүн 0.2-0.5 хувиар агшаах төлөвтэй байна. Хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбар энэхүү байгалийн гамшигт хамгийн их хохирол амссан юм.

Өнгөрсөн 11-р сарын 08-аас хойш л гэхэд 939 ам.долларын өртөг бүхий 10 550 даатгалын нэхэмжлэл бий болжээ. 2009 онд Австрали улс мөн л ой хээрийн түймрийн улмаас их хэмжээний хохирол амсаж байсан. Гэхдээ энэ хор уршиг өмнөх жилүүдийнхтэй харьцуулшгүй их байгаа юм. Энэ байгалийн аюулт үзэгдлийн улмаас одоогийн байдлаар амиа алдсан хүний тоо 170-ыг давж, 2000 гаруй орон байр шатсан байна. Ер нь 400 000 гаруй акр талбай гал түймэрт автжээ. 

2010-аас 2011-оны хооронд Квийнслэнд мужид үерийн улмаас 6.5 тэрбум Австрали долларын хохирлыг учирж байсан бол цөөн хэдхэн сар үргэлжилсэн гал түймрийн хор уршиг 5 тэрбум австрали доллараар яригдаж байна. Даваа гарагт Стандарт Энд Пүүр S&P үнэлгээний агентлагаас ой хээрийн түймэр Австралийн ААА зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулахад нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцолж, мужуудын захиргаа санхүүгийн хохирлыг даан гарах чадалтай гэжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гал түймрийн улмаас 5 тэрбум Австрали долларын алдагдал хүлээхээр байна  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй