Шууд Chart

Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцжээ

2020-01-15 11:50:51

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болж, “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилттэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

УИХ баталсан тохиолдолд халаалтын зуухнуудыг буулган төвлөрсөн дулаанд холбох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авах, 5000 айлд шөнийн дулаан хуримтлуур бүхий халаалтын хэрэгсэл суурилуулах, 200 орчим айлын дунд Дэд бүтцийн төв байгуулах зэрэгт зарцуулах юм. Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцсон байна.


Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцжээ  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй