Шууд Chart

Оливер Косте: Тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд шүүгчид өөрийгөө гаргуунд гаргадаг

2020-01-15 16:55:04

Холимог тулааны ONE FC холбооны “A New tomorrow” тэмцээн энэ сарын 10-нд Тайландад болсон. Энэ үеэр "Zorky's MMA" клубийн тулаанч З.Шинэчагтага ONE Championship-д анхны тулаанаа хийж, Хятадын тамирчин Ма Жиа Венийг эхний минутад хүнд цохилтоор ялсан.

Мөн Энэ талаар дээрх тулааны шүүгч Оливер Косте цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр “Тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд заримдаа шүүгч нар өөрийгөө гаргуунд гаргадаг. Холимог тулааны хамгийн галзуу мөч. Ялангуяа өмнө нь маш олон бэртэл, гэмтэл авсан хөл рүү минь дайрах үнэхээрийн аймшигтай. Надад тусалсан хүмүүст болон урмын үг илгээсэн хүн бүхэнд талархсанаа илэрхийлье. Би эрүүл саруул байгаа” гэжээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Оливер Косте: Тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд шүүгчид өөрийгөө гаргуунд гаргадаг  
Үзсэн: 2612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Х [127.0.0.xxx] 2020-01-16 11:26
Новшийн бандийг эрхийг нь хасаа

Бидэнтэй нэгдээрэй