Шууд Chart

ОХУ төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ

2020-01-17 10:20:57

ОХУ-д эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшин буурч байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. ОХУ-ын эмэгтэйчүүдийн дундаж төрөлтийн түвшин 1.5-тай байгаа юм. Харин тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын эмэгтэй бүрт оногдох тус хувийг ирэх дөрвөн жилийн дотор 1.7 болгон нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэж мэдээлжээ.

Тэрбээр лхавга гарагт парламентад үг хэлэх үеэрээ Оросын эмэгтэйчүүдийн амаржих тоо дахин буурч байгааг онцолж, төрөлтийн түвшинг нэмэгдүүлэхэд тус нэмэр болох хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ мэдэгджээ. ОХУ-д багадаа хоёр хүүхэдтэй гэр бүлүүдэд тэтгэмж олгодог.

Цаашид бага орлоготой гэр бүлүүдийн 3-7 настай хүүхдүүдэд тэтгэмж олгох юм. Мөн сургуулийн эхний дөрвөн жилийн хугацаанд үнэгүй үдийн цай олгохоор болж байгаа юм. Оросын хүн амын тоо 1990 оны сүүлээр хурдацтай агшиж байсан төдийгүй энэ уналтаас сэргээхийг хичээсээр байна.

Ер нь Зүүн Европын хэд хэдэн орон ижил асуудалтай тулгарч байгаа юм. Дээрх орнуудын нэг нь Унгар улс юм. Тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийж, эхчүүдийн амаржихтай холбоотой эмчилгээ, сувилгааг үнэгүй болгох, мөн гурав болон түүнээс олон хүүхэдтэй эхчүүдийг татвараас чөлөөлөх боломжтой талаарх төлөвлөгөөг зарлаж байсан юм.

Харин ОХУ-ын тухайд дөрвөн хүүхэдтэй эхчүүдийг татвараас чөлөөлөх арга хэмжээг аль хэдийнэ хэрэгжүүлж эхэлжээ. Испани, Итали, болон Грек улсад эмэгтэйчүүдийн амаржих тоо ОХУ-ынхаас бага байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ   
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй