Шууд Chart

Өргөн хэрэглээний барааны үнэ 8.3 хувиар өсчээ

2020-01-17 15:41:23

ҮСХ-ноос Монгол Улсын 2019 оны нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 12 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувь, өмнөх оны эцсээс 5.2 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 12 дугаар сард өмнөх оны эцсээс 5.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 16.0 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.4 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 1.3 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Өргөн хэрэглээний барааны үнэ 8.3 хувиар өсчээ  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй