Шууд Chart

Ираний пуужингийн цохилтын уршгаар Америкийн 11 цэрэг бэртжээ

2020-01-18 11:12:05

Өнгөрсөн 8-ны өдөр  Иран Ирак дахь Америкийн цэргийн 2 баазад пуужингийн харвасны уршгаар Америкийн 11 цэрэг бэртсэн байна. энэ мэдээллийг АНУ-ын төв командлалын газраас баталсан байна.  Энэ тухай анх дефенс  ван  сонин Америкийн цэргийн эрхтнүүдийн мэдээллээс иш татан мэдээлсэн юм.

Тус сонинд нийтэлсээр Ираний пуужингийн цохилтоос  болж Ирак дахь Америкийн цэргийн албан хаагчдыг тархи нь хөдөлсөн гэдэг оноштойгоор Кувейт болон Германы Ландштул дахь цэргийн эмнэлгүүд рүү нүүлгэн шилжүүлсэн байна. Биеийн байдал нь харин сайжрангуут Ирак руу буцаахаа Америкийн цэргийн төв командлалын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Иран исламын хувьсгалыг хамгаалагч  корпусын Аль Кудс тусгай хүчний генерал Сулейманыг нь устгасан цэргийн ажиллагааных нь хариуд өнгөрсөн 8-ны өдөр Америкийн Ирак дахь цэргийн баазууд руу пуужин харвасан юм. Ерөнхийлөгч Трамп болон Пентагоноос  энэ цохилтод Америкийн цэргийнхэн өртөж гэмтэж бэртээгүйг өмнө нь баталж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираний пуужингийн цохилтын уршгаар Америкийн 11 цэрэг бэртжээ  
Үзсэн: 1159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй