Шууд Chart

Шинэ төрлийн коронавирусээр 1700 орчим хүн өвчилсөн байх магадлалтай

2020-01-19 11:23:06

БНХАУ- д шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн 41 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа. Гэвч эх үүсвэр нь тодорхойгүй вирусээр өвчлөгдсийн тоо Хятадын албаныхны тооцоолж байгаагаас хавьгүй өндөр байх магадлалтайг шинжээчид анхааруулж байна. Хятад улсад энэ вирус илэрснээс хойш үүгээр өвчилсөн хоёр өвчтөн амиа алдаад байгаа юм. Гэхдээ Их Британийн Эрүүл мэндийн шинжээчид өнгөрсөн 12 дугаар сард Хятадын Ухань хотод хамгийн анх  бүртгэгдсэн тус вирусийн халдвар тээгчдийн тоо 1700- д хүрсэн магадлалтайг анхааруулжээ.

Тус судалгааг Их Британийн Лондон хот дахь Эзэн Хааны Коллежийн Олон Улсын Халдварт Өвчин Судлал, Шинжилгээний төвөөс явуулсан байна. Энэхүү шинэ төрлийн коронавирус уушгины хатгалгааг бий болгодог гэдгийг өмнө нь мэдээлж байсан. Тус вирусээр өвчилсөн тохиолдол Хятадаас гадна Япон, Тайланд улсуудад бүртгэгдээд байгаа. Таиландад Хятадын Ухань хотод зорчсон хоёр хүн, Японд мөн л  Хятадын Уханьд очоод ирсэн нэг хүнээс коронавирус илэрсэн юм.  Дэлхийн томоохон хотуудад энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох арга хэмжээг авч эхлээд байна.

Тодруулбал, Сингапур болон Хонгконгийн олон улсын онгоцны буудлууд  Хятадаас ирж буй зорчигчдыг эрүүл мэндийн үзлэг, шалгалтад оруулж эхэлсэн бол Америкийн Сан Франциско, Лос Анжелес болон Нью Йорк хотод мөн л ижил арга хэмжээг авч байна.  Ухань хотын олон улсын онгоцны буудал  өдөрт 19 сая хүнд үйлчилдгийн 3400 нь олон улсын нислэгийнх байдаг байна. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас  энэхүү нууцлаг вирусийг коронавирус гэж батлаад байна. Коронавирус нь дотроо олон төрөл байдаг  хэдий ч зургаан төрөл нь хүнд халдварладаг болохыг тогтоожээ. Харин шинэ төрөл илэрснээр хүнд халдварлагч коронавирусын тоо 7 болж байна. 2002 оноос Хятад улсад тархаж, 8000 гаруй хүнд халдварлаж, 700 гаруй хүний амийг авч одсон САРС нь нэгэн төрлийн коронавирус юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ төрлийн коронавирусээр 1700 орчим хүн өвчилсөн байх магадлалтай   
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-19 18:47
Хохин муу хятадууд

Бидэнтэй нэгдээрэй