Шууд Chart

Санал хураалтад оролцсон японы иргэдийн ихэнх нь цаазын ялыг хэвээр үлдээхийг дэмжжээ

2020-01-19 11:38:14

Өнгөрөгч 2019 оны 11 дүгээр сард Японы засгийн газар цаазын ялыг хүчингүй болгох эсэх асуудлаар санал хураалт явуулсан байна. 18 болон түүнээс дээш насны 3000 хүнийг судалгаанд оролцуулснаас 1500 гаруй хүн хариулт өгчээ. Санал хураалтад оролцогчдын 81 хувь нь Япон улс цаазын ялыг хэвээр үлдээх ёстой гэж байгаагаа илэрхийлсэн бол оролцогчдын дөнгөж 9 хувь хүнд гэмт хэрэгтэнг хороох ялыг хүчингүй болгохыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Тус судалгаанд оролцогчдын 57 хувь нь гэмт хэрэгтэнг хөнөөснөөр хохирогчдын ар гэрийнхний зовлон, шаналал эдгэрэхгүй гэж үзэж байгааг илэрхийлжээ. Санал асуулгын хуудсанд “Хэрвээ цаазын ялыг хүчингүй болговол хүнд гэмт хэргийн гаралт нэмэгдэх үү” гэсэн асуулт байжээ. Оролцогчдын 58 хувь дээрх асуултад “тийм” гэсэн хариулт өгсөн бол 14 хувь нь “үгүй” гэж хариулжээ.

Үүнээс гадна Япон улс хүнд гэмт хэрэгтэнг насаар нь хорих ялыг оногдуулдаг болбол цаазаар оноох ялыг хүчингүй болгох хэрэгтэй эсэхийг асууж. Санал асуулгад оролцогчдын 52 хувь цаазын ялыг хэвээр байлгахыг хүссэн бол 34 хувь бүх насаар нь хорьдог болсон тохиолдолд цаазын ялыг хүчингүй болгохыг дэмжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Санал хураалтад оролцсон японы иргэдийн ихэнх нь цаазын ялыг хэвээр үлдээхийг дэмжжээ  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй